Э.Батшугар: Эдийн засаг хөгжлийн яам байгуулах нь цаг үеэ олсон шийдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Эдийн засаг хөгжлийн яам байгуулах нь цаг үеэ олсон шийдвэр

/2021.11.11/ УИХ чуулган болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар шинээр байгуулах гэж буй Эдийн засаг хөгжлийн яамны талаар санал хэллээ.

Э.Батшугар: Эдийн засаг хөгжлийн яам нь Монгол Улсын тогтвортой хөгжлилд нэмэр болох, цаг үеэ олсон шийдвэр гэж харж байна. Макро болон мөнгөний бодлогыг харж чаддаг боловсон хүчин хэрэгтэй.

Зарим нэг жишээ дурдвал: АНУ-ын эдийн засгийн байдал, үнийн өсөлт, инфляци нь сүүлийн 30 жилд байгаагүй өндөр дүн 6.2 хувьд хүрсэн. Манай урд хөрш мөн адил үйлдвэрлэлийн инфляци 13,5 хувьд хүрсэн нь сүүлийн 26 жилд байгаагүй өндөр дүн юм.

Дэлхийн томоохон орны үнийн өсөлт нь манай улсад хальж орж ирэх нь тодорхой. Тиймэээс бид ард иргэд, ААН-ийн бодит орлогыг хамгаалахын тулд бодлого боловсруулах ёстой. Энэ бодлогыг эдийн засаг хөгжлийн яам боловсруулна. Монголбанк мөнгөний бодлогын хэрэгслээрээ нийлүүлэлтийн гаралтай инфляцийн эсрэг бодлого гаргаж чадахгүй. Заавал ЗГ-ын оролцоо хэрэгтэй.

ДНБ гэж байдаг. Томьёо нь хэрэглээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ЗГ-ын төсөв, цэвэр экспорт. Эдгээр өгөгдлийг Монголбанк, ЗГ дангаараа өсгөж чадахгүй. Харин кординацтай, фокустай байж гэмээ нь манай улсын ДНБ тогтвортой өснө.

Макро, мөнгөний бодлогыг харж чаддаг боловсон хүчин хамгийн чухал гэж хэлээд байгаа юм.

Меркель Путинтэй утсаар ярьсан тухайгаа
Меркель Путинтэй утсаар ярьсан тухайгаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.