/2021.11.11/: Беларусийн Европын Холбоотой хиллэдэг бүс нутагт үүсээд байгаа цагаачлалын хямралын талаар өнөөдөр Владимир Путинтай утсаар ярилцсан талаар Ангела Меркель дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
"Та бүхэн хилийн орчим түгшүүр төрүүлэм зургуудыг харсан. Өнөөдөр би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Ерөнхийлөгч Лукашенкод нөлөөлөхийг түүнээс хүссэн. Учир нь улс төрийн золиос болгон эдгээр хүмүүсийг ашиглах нь хүнлэг бус явдал тул ямар нэгэн арга хэмжээ авах тухай ярих хэрэгтэй байна" гэж тэр Латви, Португалийн Ерөнхий сайд нартай хийх хэлэлцээний өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Цагаачдын асуудлыг шийдэх гарц нь "хүмүүнлэг" байх ёстой гэж канцлер онцолжээ.
Тэрээр мөн "ЕХ-ны гадаад хилийг хамгаалахад анхаардаг Литва, Латви, Польш улсуудад" талархал илэрхийлэв.
Меркель, Путин хоёрын яриа лхагва гарагийн өглөө болжээ. Германы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайбертээс Канцлер яагаад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой шууд холбоо бариагүй талаар асуухад Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Минск Берлинтэй шууд харилцах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа гэжээ. Тэрээр хэлэхдээ, Германы талын үзэж байгаагаар Оросын удирдлага Минск болон Лукашенкогийн дэглэмд чухал нөлөөтэй тул Путинтэй хийсэн яриа нь Минскт хүрнэ гэж найдаж байна гэжээ.
Үүнээс гадна, Bloomberg-ийн мэдээлснээр Путин, Меркель нар энэ сэдвээр дахин утсаар ярьж магадгүй байгаа гэнэ. ОХУ-ын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос РИА Новости агентлагийн энэ мэдээллийн талаар тайлбар өгөхийг хүсэхэд өмнөх яриа хэлэлцээний үеэр удирдагчид дахин холбогдохоор тохиролцсон гэж хариулжээ.
Польш-Беларусийн хил дээрх байдал
Сүүлийн саруудад Литва, Латви, Польш улсуудын Беларусьтай хиллэдэг бүс нутагт Ойрхи Дорнод, Хойд Африкийн хууль бус цагаачдын тоо нэмэгдсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, сүүлийн үеийн мэдээллээр 30 мянга гаруй хүн хууль бусаар Польш руу нэвтрэхийг завдсан байна.
Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Минскт хүмүүсийн урсгалыг хязгаарлах “мөнгө ч, хүч ч үгүй” гэж Лукашенко мэдэгдсэн. Бальтын орныхон цагаачлалын хямралыг бий болгосонд Беларусь улсыг буруутгаж байгаа бол Минск бүгдийг няцааж байна.
Даваа гарагт Беларусь дахь хэдэн мянган цагаачид, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд Польшийн хил рүү дөхөж хашааны өмнө ирээд амь насанд нь аюул тулгараад эх орноо орхин явсан гэж тайлбарлах гэж оролдсон байна.
Польшийн аюулгүй байдлын албаныхан үе үе нулимс асгаруулагч хий ашиглан тэднийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авчээ. Дүрвэгчид хуаран байгуулж, саад бэрхшээлийг даван туулахыг хичээсээр байна.
Варшавт болж буй үйл явдлыг Польшийн түүхэн дэх хамгийн том дайралт бөгөөд асар олон хүн тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэх оролдлого гэж нэрлэжээ. Польш, Литва улсууд Беларусьтай залгаа хил дээр онц байдал тогтоож, цэргээ байршуулжээ.
Эх сурвалж: ria.ru