“Хархан нүдэн“ тоглолт, бүх нийтийн бэлэн байдал зарлаад нэг жилийн хугацаа өнгөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хархан нүдэн“ тоглолт, бүх нийтийн бэлэн байдал зарлаад нэг жилийн хугацаа өнгөрчээ

/2021.11.11/ Нэг жилийн өмнө Улсын Онцгой комиссоос хатуу хөл хориог тав хоногийн хугацаатай мөрдүүлж эхэлж байв.

Тухайн үед Шадар сайд Я.Содбаатар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг хүсье." хэмээн хэлж байсан.

Ачаа тээврийн жолооч, иргэн Д-ээс халдвар илэрсэн хэмээн УОК, ЭМЯ-наас зарлаж, тухайн хүний ойрын хавьтал болсон 16 хүнийг тусгаарласан. Мөн тус иргэн 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд UB palace-д болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн байсан бөгөөд үүнийг мэдсэн албаны хүмүүс тус тоглолтыг үзсэн 3 мянга орчим хүнийг яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай хэмээж байсан.

Д.Дэмбэрэлнямбуугийн хувьд ийнхүү олны анхаарлыг татаж "Хархан нүдэн" дуу нь өнөөдрийн байдлаар Youtube сувагт 3.6 сая үзэлттэй байна.

"Төрийн байгууллагуудын хувьд коронавирустэй холбоотой тодорхой тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр хүрээний хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна.

Хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилчиддаа гэрээсээ онлайнаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсэж, уриалж байна. Монголчууд бид ингэж хамтдаа тэмцэж байж үр дүн гарна гэж тооцсон юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас МЭДЭГДЭЛ гаргажээ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас МЭДЭГДЭЛ гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.