ЭМЧ: Элэгний хатуурлын шалтгаан, шинж тэмдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Элэгний хатуурлын шалтгаан, шинж тэмдэг

Цирроз печени: лечение и симптомы | Признаки цирроза у мужчин и женщин –  «ГЕПАТИТ.РУ»

/2021.11.13/: Элэгний архаг өвчнүүдийн сүүлийн шатанд элгэнд үүсч буй эд эсийн нэгэн төрлийн өөрчлөлтийг элэгний хатуурал буюу цирроз гэж хэлнэ.

Элэгний хатуурлын үед элэгний бүтэц өөрчлөгдөж улмаар цусан хангамж болон үйл ажиллагааны доголдол үүсдэг.

Элэгний хатуурал үүсэх гол шалтгаанд:

● Элэгний А,В,С вирус болон элэгний үрэвсэл

● Бодисын солилцооны эмгэгүүд

● Цөсний замын бөглөрөл

● Бад Киарын хам шинж

● Зүрхний дутагдал

● Үүдэн венийн тромбоз

● Элэгний венийн бөглөрөлтөт өвчин

● Архи, согтууруулах ундааны хэрэглээ

● Хүнд металлын давснууд

● Зарим төрлийн хортой мөөг

● Эмийн бодисын хэрэглээ зэрэг ордог.

Илрэх шинж тэмдгүүд:

● Баруун хавирган доогуур хөндүүрлэх

● Хамар, буйлнаас цус амархан гарах

● Хэвлий томрох ,хэвлийд ус үүсэх

● Ядрах, турах, хоолны дуршил буурах

● Ажлын чадвар буурах

● Нойрмоглох

Элэгний хатуурлаас урьдчилан сэргийлэхийн тулд:

● Гараа тогтмол угаах

● Тариа хийлгэхээс татгалзах, арьсан дээр шивээс хийлгэх г.м

● Эмийг дур мэдэн замбараагүй хэрэглэхгүй байх

● Архины буруу хэрэглээ

● Химийн хорт бодисуудтай болгоомжтой харьцах зэрэгт анхаарах хэрэгтэй.

Хоол хүнсийг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

❖ Шарсан, хайрсан хоол идэхгүй байх

❖ Өөх тосыг бага хэрэглэх

❖ Боловсруулсан хүнснээс илүү шинэ хүнс хэрэглэх

❖ Эслэгийн агууламж ихтэй хүнс хэрэглэх

❖ Талх, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах

❖ Хүнсний бүтээгдэхүүний он, сар ,өдөр болон шимт бодисын найрлагыг шошгоос нягтлан харах хэрэгтэй.

Монгол морьд Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд зүтгэж байна
Монгол морьд Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд зүтгэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.