/2021.11.10/: Монгол Улсын Засгийн газраас нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах шаардлагатай саналуудыг дэвшүүлж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанд:
- 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ хэмээн тусгажээ.
Энэхүү саналаас дараах онцгой заалтыг сонирхуулж байна. Үүнд:
Автозамын түгжрэлийг бууруулах хувилбар: Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах.
Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно.
Түүнчлэн:
- Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох,
- Шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох,
- Цахилгаан автомашины хэрэглээх дэмжих
Дээрх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Үр дүн: Авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна гэж тооцоолжээ.