Өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна.
Blue sky-д
09:00-18:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр “Жендэр ба хөгжил" үндэсний чуулган болно. Чуулганаар хүйсийн өнгөрсөн, одоо ба ирээдүй, алдаа оноо, ололтыг хэлэлцэж, цаашид салбар хооронд баримтлах зөвлөмж боловсруулна.
Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд
09:00 цагаас "Ойн үндэсний чуулган" хоёрдугаар салбар хуралдаан "ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ" сэдвийн хүрээнд эхэлнэ.
Онцгой байдлын ерөнхий газарт
10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын байгууллагад ажиллана.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас шүүгч прокурор мөрдөгч нарыг халз мэтгэлцээнд дуудна. Мөн Хаан банкны асуудлаар мэдээлэл хийнэ.
Хангарди ордны 14 давхарт
14:00 цагаас Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяны талаар мэдээлэл хийнэ.
Соёлын өвийн үндэсний төвийн 2 дугаар давхарт
09:00-15:00 цагийн хооронд “СОЁЛЫН ӨВ БА БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ: БАЯЛГИЙН ЗОХИСТОЙ УДИРДЛАГА” хэлэлцүүлэг болно.