Нуурын мөс цөмөрч нэг иргэн нас баржээ
Шуурхай мэдээ
  • TUM +0%385
  • APU +0%994
  • ERDN +1%1,800
  • MFG +4%938
  • ETR0%134
  • KHAN +1%1,289
  • MSE +1%352
  • SBM +1%525
  • GOV +1%249
  • SHG +4%2,140
  • MNDL +0%74
  • CUMN +6%200
  • GLMT +0%1,184
  • TTL +0%34,920
  • SEND +2%148
  • SUU-0%610
  • AARD +1%2,577
  • XAC +3%865
  • MLG +0%190
  • MFC0%83
  • LEND +4%157
  • XOC +0%93
  • QPAY +2%223
  • TDB +0%24,000
  • MIB +1%65
  • BODI-1%86
  • ADB +0%105
  • BOGD-0%142
  • GAZR +3%50
  • HGN +12%67
  • OLL0%27
  • BNG +8%33,280
  • BUK-13%350
  • MGLA +5%200
  • RMC-3%78
  • AMT +0%9
  • SUL-11%80,080
  • MBW-8%175
  • AIC-0%681
  • ITLS +1%78
  • INV0%9,700
  • BAN +5%2,300
  • NEH0%24
  • HBO-5%40
  • TEX +15%39,800
  • TCK +5%32,480
  • TGI +1%769
  • SIL +10%46
  • JLT0%76
  • MBG0%14
  • JTB0%61
  • HRM0%225
  • UID +5%3,163
  • BDS-3%1,700
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нуурын мөс цөмөрч нэг иргэн нас баржээ

/2021.11.08/: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэдэг газар 3 хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч 1 зорчигч усанд осолдож, 2 зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 01:58 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11.08-ны өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй/, зорчигч Д /43 настай, эрэгтэй/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.08-ны өдрийн 10:40 цагт нуурын 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Love
0
Angry
0
Laugh
0
Sad
0
Wow
0
Койны анхдагч арилжааг хориглолоо
Койны анхдагч арилжааг хориглолоо
 
Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо
Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.