УИХ-ын гишүүн Н.Учрал виртуал хөрөнгийн талаар байр сууриа илэрхийллээ.
Н.Учрал:
- "Койн, крипто бирж бол төлбөрийн хэрэгсэл БИШ, ямар ч койн авлаа гээд хувцас, хүнс авах бололцоог Монгол Улс хуулиараа бүрэн хориглож байгаа. Ер нь койн бол төлбөрийн хэрэгсэл ОГТ БИШ.
Сүүлийн үед NFT гэдэг ч юм уу дижитал дуу, зураг гэх мэт бүтээгдэхүүн оюуны өмчөөр баталгаажин гарч байна.
УИХ-ын гишүүд хаана, хорино, хязгаарлана гэдэг. Гэтэл койн чинь биднийг тойроод өнгөрчихсөн учраас хуулиар хорьсноороо технологийг хорьж чадахгүй. Технологийн дэвшлийг анзаарна.
Гэхдээ иргэдээ хамгаалж, байнга анхааруулна. Байр, машинаа зараад цалингийн зээл авч байж койн авах нь маш өндөр эрсдэлтэй. Дээрээс нь төр хариуцлага хүлээх хууль эрх зүйн орчин одоогоор алга.
Виртуал хөрөнгийн хууль гарах хүртэл шинэ койн гаргахад хориг тавих ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг өгсөн. Хуулийн дагуу бол хориг тавих боломжгүй. Санхүүгийн зохицуулах хороо үүн дээр ажиллаж байгаа юм.
Хууль гарсны дараа одоогийн биржүүд ахин шинээр бүртгүүлж, бүх зүйл горим журмандаа орох болов уу гэж харж байна" гэв.