Ардчилсан намын "Онц Их Хурал" болж байна. Ардчилсан намын гишүүд индэр дээр гарч үгээ хэлсэн юм.
Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Сая болж өнгөрсөн СХД-ийн сонгууль МАН болон МАХН-ын хийсэн гэрээг л биелүүлсэн сонгууль боллоо. МАН сонгуульд ялж сурсан ч ардчилсан замаар улсыг удирдаж сураагүй байна.
Ардчилсан аргаар улсыг удирдаж чадахгүй байна. Нам ямар байхаас төр, төр ямар байхаас улс ямар байх нь тодорхойлогддог. Хэрүүл дарах гэж бид энд цуглаад байгаа. Тиймээс газрын хол, өвчин тахлыг үл тоон ардчиллаа хамгаалахаар ирсэн Их хурлын төлөөлөгчдөдөө хандан үг хэлж, урам зориг өгөхөөр өөрийн биеэр ирлээ. Энэ өдрийг маш удаан хүлээлээ. Та бүхэнтэйгээ хамт байгаагаа илэрхийлж Монголын газар дээр очиж гарын үсгээ зуръя. Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа.
Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай хэмээн энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ардчилсан намын дарга хэн байхыг та бүхэн шийддэг болохоос Дээд шүүх, бүртгэлийн байгууллага шийддэггүй. Монгол төрөөс Ардчилсан намынхан явж, ялагдаж болно. Харин Монгол улсаас Ардчилал, эрх чөлөө явахгүй ээ.
Гэхдээ бид цаг хугацаа их алдлаа. Гэвч үүнээс өөр ямар баталгаа хаана байна. Бид хэн нэгнээс тамга тэмдэг гуйж явах ёсгүй. Мананд барьцаалагдсан хэдэн хүний төлөө хэлмэгдэж болохгүй гэлээ.