SPC койны захиалгад 106 мянган хүн оролцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SPC койны захиалгад 106 мянган хүн оролцжээ

/2021.10.28/ Өчигдөр орой /аравдугаар сарын 27/ 23 цагт SPC койн анхдагч зах зээлийн захиалгаа хийлээ.

Ердөө 21 минут 58 секунд үргэлжилсэн тус захиалгад нийт 106 мянган хэрэглэгч захиалгын хүсэлт ирүүлснээс 3.7 хувь нь л сарвайснаа авч чадсан байна. SPC койны хоёрдогч зах зээлийн захиалга зургаа хоногийн дараа /11 дүгээр сарын 3/ эхэлнэ.

Үлдсэн 102 мянган захиалагч хоёрдогч зах зээлд нөлөөлж үнийн хөөсрөл үүсгэх болов уу?

Саяхан виртуал хөрөнгийн үйлчичлгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

- Анхдагч зах зээлд гарсан койн хоёрдогч зах зээлд гарахдаа ашигтай арилжина гэх сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Ашиг олж байгаа хүний цаана алдагдалд орж байгаа хүн байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй хэмээн хэлсэн.

Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хорооноос ч иргэдийг орон байраа, унаа тэргээ зарж байж эсвэл хүнээс мөнгө зээлж крипто биржид азаа үзэх хэрэггүй талаар удаа дараа анхааруулж байгаа юм.

Олны анхаарлаа хандуулж байгаа койнд ямар нэг судалгаагүй, түүхийгээрээ орж байгаа нь үнийн хөөсрөлийг үүсгэж олон иргэдийг эрсдэлд оруулах юм.

Хэрвээ та зургаа хоногийн дараа болох SPC койны захиалгад оролцъё гэж бодож байгаа бол крипто биржийн талаар сайтар судалж, мөн өөрийн хөрөнгийнхөө гурван хувийг л арилжаалхыг хүсье.

ЭМЧ: Нүүрний мэдрэлийн саа өвчний шалтгаан, шинж тэмдэг
ЭМЧ: Нүүрний мэдрэлийн саа өвчний шалтгаан, шинж тэмдэг
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.