Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд МУ анх удаагаа оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд МУ анх удаагаа оролцлоо

/2021.10.28/: Аравдугаар сарын 26-28ны хооронд Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд ( Future Investment Initiative) анх удаагаа Монгол Улсаас урьж оролцууллаа.

Уг хуралд дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл ирсэнээс гадна олон улсын хамгийн том хөрөнгө оруулагчид ковидын дараах хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар цугласан билээ. Уг хуралд зохион байгуулагч талын зардлаар оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг олон улсад таниулах боломж бүрдсэн юм.

Монгол Улсын төлөөлөгчтэй нэг хэсэгт хамт оролцсон Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд, Английн Хөрөнгө оруулалтын сайд, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар олон удаа хэллээ. Монголын технологийн компаниудыг эдгээр хөрөнгө оруулагчидтай холбохоор ажиллаж байна.

May be an image of 5 people and text

May be an image of 9 people and text

Улаанбаатарт өнөөдөр 10 хэм дулаан
Улаанбаатарт өнөөдөр 10 хэм дулаан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.