“Осол гарсан тохиолдолд жолооч шууд засварын газарт очиж хохирлоо барагдуулна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Осол гарсан тохиолдолд жолооч шууд засварын газарт очиж хохирлоо барагдуулна“

Т.Аюурсайхан гишүүн ээ! 900 саяын үнэтэй байраа ямар орлогоор авснаа  тайлбарлана уу? – updown.mn

/2021.10.28/ Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын нэр бүхий 20 гишүүн өчигдөр өргөн барилаа.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, "Монгол Улсад 1 сая гаруй иргэн жолоочийн хариуцлагын даатгал төлдөг. Жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгал юм. Өөрөөр хэлбэл төр албадлагын аргаар жолооч, иргэдээс мөнгө авч байна гэсэн үг. 2011 онд жолоочийн даатгалын тухай хууль батлагдсан. Албан журмын даатгалыг жолоочын хохирлыг барагдуулах, жолооч нарыг эрх ашгийг хамгаалахыг тулд зарцуулах ёстой байтал ашгийн төлөө арилжааны зарчмаар 10 жил явсан. Энэ хугацаанд жолооч нараас маш их санал гомдол ирсэн. Ашгийн төлөө ААН-үүд жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Тэд ашиг олохыг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс учирсан хохирлыг багаар үнэлдгээс гадна жолооч нар хохирлоо гүйцэд барагдуулж чаддаггүй.

Даатгалын санд хуримтлагдсан мөнгө даатгалын компаниудын ашиг болж үлддэг. Тиймээс дээрх нөхцөл байдлыг засах хууль тогтоомжыг боловсрууллаа.

  • Нэгдүгээрт, автомашины хохирлын хэмжээг бодитоор үнэлдэг болно.
  • Хоёрдугаарт, осол гарсан тохиолдолд жолооч засварын газарт шууд очиж хохирлоо барагдуулна.
  • Гуравдугаарт, амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бол заавал цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл цагдаа дуудах шаардлагагүйгээр даатгалын компаниас нөхөн төлбөр олгоно.
  • Дөрөвдүгээрт, тухайн автомашиныг унаж буй жолооч бүр даатгал төлдөг байдлыг болиулсан. Ингэснээр мэргэшсэн жолооч нар давхар даатгал төлөх шаардлагагүй болж байна. Тухайн автомашиныг эзэмшигч л даатгал төлсөн байхад болох бөгөөд бусад жолооч нар даатгалд хамрагдсанд тооцно. Харин гэрээгээр машин барьж буй хүмүүс даатгалд хамрагдах шаардлагатай. Тодруулбал, таксинд явж буй болон хүргэлтийн үйлчилгээ хийж буй иргэд гэсэн үг юм" гэсэн юм.

Мөн тэрбээр, "Цаашид даатгалын санд хуримтлагдсан мөнгийг жолооч нарт зарцуулна. Өөрөөр хэлбэл, жолооч нарыг давтан сургах, осол аваарыг буруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зарцуулагдана. Энэ мөнгө даатгалын компанийн ашиг болж үлдэх ёсгүй" гэв.

Илон Маскийн хөрөнгийн ердөө 2 хувь нь дэлхийн өлсгөлөнг шийдэж чадна
Илон Маскийн хөрөнгийн ердөө 2 хувь нь дэлхийн өлсгөлөнг шийдэж чадна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.