Илон Маскийн хөрөнгийн ердөө 2 хувь нь дэлхийн өлсгөлөнг шийдэж чадна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илон Маскийн хөрөнгийн ердөө 2 хувь нь дэлхийн өлсгөлөнг шийдэж чадна

Why Elon Musk Is Cash Poor (For A Billionaire)

/2021.10.27/: Хэт чинээлэг хэсэг бүлэг хүмүүс дэлхийн өлсгөлөнг өөрийн хөрөнгийнхөө багахан хэсгээр шийдэж чадна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал хэлэв.

Дэвид Бисли мягмар гарагт гарсан CNN сувгийн "Дэлхийг холбоно" нэвтрүүлэгт Беки Андерсонтой хийсэн ярилцлагадаа дэлхийн хамгийн баян хоёр хүн болох Жефф Безос, Илон Маск нарыг жишээ болгон "тэрбумтнууд яг одоо нэг удаагийн алхам хийх хэрэгтэй" гэж хэлэв.

"Бид туслахгүй бол өлсгөлөнгөөс болж үхэх гэж буй 42 сая хүнд туслахад 6 тэрбум доллар хэрэгтэй. Энэ нь тийм ч төвөгтэй зүйл биш" гэж тэр нэмж хэлэв.

Bloomberg-ийн мэдээлснээр Тесла компаний гүйцэтгэх захирал Маск бараг 289 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд хөрөнгийнхөө ердөө 2 хувийг хандивлахыг Бисли хүссэн юм гэжээ. АНУ-ын тэрбумтнуудын цэвэр хөрөнгө цар тахал эхэлснээс хойш бараг хоёр дахин нэмэгдсэн ба аравдугаар сард 5.04 их наяд доллар болсон гэж Бодлого судлалын хүрээлэн ба Америкчуудын татварын шударга байдлын төлөөх дэвшилтэт бүлгүүд мэдэгдэв.

Уур амьсгалын өөрчлөлт, Ковид-19 тахал зэрэг хэд хэдэн хямралын "төгс шуурга" нь олон улс орнуудад "өлсгөлөнгийн хаалгыг тогшиход" хүргэсэн гэж Бисли хэлэв.

Афганистаны хүн амын тал хувь буюу 22.8 сая хүн өлсгөлөнгийн хямралд өртөөд байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн даваа гарагт гаргасан тайланд дурджээ. Өргөн хүрээтэй ажилгүйдэл, хөрвөх чадварын хямрал нь тус улсыг хүмүүнлэгийн хямралын ирмэг дээр авчраад байна гэсэн бөгөөд таваас доош насны 3.2 сая хүүхэд эрсдэлтэй байдалд байна гэж тайланд дүгнэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Байдены засаг захиргаанаас гаргасан хэд хэдэн шинэ тайланд: Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар өргөн хүрээг хамарч, засгийн газар бүрт асуудал үүсгээд байгааг хатуу анхааруулжээ.

Эх сурвалж: cnn.com

“Төрийн түүхийн“ музейн үйл ажиллагааг зогсоож “Чингис хаан“ музейтэй нэгтгэнэ
“Төрийн түүхийн“ музейн үйл ажиллагааг зогсоож “Чингис хаан“ музейтэй нэгтгэнэ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.