/2021.10.20/ Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
Цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Одоо байгаа эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх, хатуу түлшээр ажилладаг технологитой эх үүсвэр барьж байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн чиглэлээр ажиллана.
Төр өөрөө барих 450мегаваттын хүчин чадалтай Таван толгой нүүрсний уурхайг түшиглэж барих Таван толгой ДЦС-ыг байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендер зарлахад бэлэн болсон. Тендерийг энэ долоо хоногт багтаан зохион байгуулна.
Таван толгой ДЦС нь говийн бүсийн хэрэглээг бүрэн хангах, томоохон уул уурхайн төсөлд цахилгаан нийлүүлэх боломжтой, шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нэгдсэн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой эх үүсвэр байгаа.
Энэхүү бүтээн байгуулалтыг 2025 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Оюутолгой компани БНХАУ-аас 110-120 сая ам.долларын эрчим хүч худалдан авдаг байна.