/2021.10.20/ Дота-2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ялагчдаа тодруулсан билээ. Нийт 18 баг орсноос Хятадын "PSG.LGD" Оросын "Team Spirit" багууд аваргын төлөө тоглож ОХУ-ын Team Spirit баг ялсан юм. Итгэмээргүй ялалтыг олсон Spirit багийнханд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ илгээжээ.
Хүндэт нөхдөө!
Дота-2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохих ёсоор ялалт байгуулсанд баяр хүргэе. Spirit баг маань Оросын түүхэнд анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүллээ. Баяр хүргэе!
Финалд хүрэх замдаа та нөхөд манлайллын гайхалтай чанар, эв нэгдлийг харуулсан бөгөөд жинхэнэ сорилт болсон шийдвэрлэх хамгийн чухал мөчид хүчтэй өрсөлдөгчдийн санаачлагыг төвлөрүүлж, барьж чадсан юм. Манай тамирчид үргэлж зорилготой, аливаа сорилыг даван туулах чадвартай гэдгийг та бүхэн амьдрал дээр нотоллоо.
Та бүхэнд амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, цаашдаа энэ амжилтаа улам ахиулахыг ерөөе.
Владимир Путин
Эх сурвалж: Кремлин