205 сая ам.долларын хөрөнгөтэй Влад, Ники хоёрын тухай
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

205 сая ам.долларын хөрөнгөтэй Влад, Ники хоёрын тухай

Vlad and Niki - Wikipedia

/2021.10.19/: YouTube дээрх хүүхдийн шоу нэвтрүүлгүүд ихэвчлэн амжилт олдоггүй.

Ховорхон тохиолдлуудад үнэхээр гайхалтай амжилтыг үзүүлдэг, гэхдээ асар их сайт дээр маш олон үзэлттэй ч заримдаа тэд өөр дуулиан, шуугиан дунд алга болдог. Гурван жил гаруй видео бичлэгээ цацан олон фен цуглуулаад байгаа YouTube-ийн "Влад ба Ники" сувгийн хувьд бол өөр юм.

"Сургуулийн өмнөх насны" бүлгийн хүүхдүүдэд зориулагдсан энэ суваг нь YouTube-ийн хүүхдүүдэд зориулсан хамгийн алдартай цувралын нэг юм. Энэ суваг нь дагагчдадаа зориулж тоглож, дүр бүтээж, үлгэр ярьж өгдөг Орос ах дүү Владислав Вашкетов, Никита Вашкетов нар юм. Хөвгүүд 8 ба 6 настай бөгөөд заримдаа ээж Виктория, дүү Кристиан нарын хамт дэлгэцэнд гардаг.

Vlad and Niki play with Toys - Best series for children - YouTube

Шоуны гол суваг нь 71.4 сая дагагчтай. Энэ тоо нь YouTube-ийн шилдэг сувгуудын дийлэнхээс дээгүүр тоо бөгөөд Влад, Никигийн бүх дагагчдыг оруулаагүй болно. Чухамдаа тус гэр бүлийн төрлөх орос хэлнээс гадна испани, араб, вьетнам хэл гэх мэт олон төрлийн хэл дээр гардаг олон тооны сувгуудыг нэмж оруулбал уг шоуны дагагчдын тоо хэдэн зуун саяд хүрчээ. YouTube-ийн үндсэн сувагтай холбогдсон бүх 15 сувгийг оруулаад Вашкетовын гэр бүл 142 сая гаруй дагагчтай. Үүнийг үндсэн хуудасны гайхалтай 71.4 сая дээр нэмээд Влад, Ники сувгуудын дагагчдын тоо бараг 215 сая хүрч байна.

"Влад ба Ники" гол суваг нь долоо хоногт нэг шинэ видео байршуулдаг. Хуудасны ихэнх байршуулсан бичлэгүүд нь 20 минутаас бага хугацаатай байдаг бөгөөд зарим нь ердөө дөрөв орчим минут болдог. Хөгжилтэй түүх ярихаас эхлээд тоглоом тоглох, тэр байтугай гэмгүй сорилтод оролцох хүртэл ах дүү нар шинэ үйл ажиллагаа явуулж байгааг гаргадаг. Нийтдээ зөвхөн гэр бүлийн үндсэн хуудсан дээрх видеог 52 тэрбум гаруй удаа үзсэн байна. Тав хүрэхгүй жилийн дотор энэ бол гайхалтай амжилт юм.

Vlad and Niki (Vlad) Biography,Net Worth,Income,Girlfriend,Family,Cars,House  & LifeStyle 2020 - YouTube

Энэ гэр бүл ялангуяа 10 хүрээгүй хоёр гол дүр маш их цаг зарцуулж, их хөдөлмөрлөсөн. Влад, Ники нар YouTube дээр бичлэгээ байршуулснаар олон төрлийн зар сурталчилгаа байршуулах болсноор жилд ойролцоогоор 51 сая долларын орлого олдог болжээ. Net Worth Spot-ийн тэмдэглэснээр ивээн тэтгэгч, түншүүдээс гэр бүлийн олон төрлийн бараа бүтээгдэхүүний хүлээн авсан зэргийн хамруулбал энэ тоо хамаагүй өндөр байх магадлалтай гэнэ.

Нэмэлт орлогогүй байсан ч Влад, Никигийн нийт хөрөнгө 205 сая доллар орчим байгаа бөгөөд энэ нь дахин арав гаруй жилийн дараа ч үүнээс багагүй байх болов уу. Боломжит түншлэлээс олох орлого, хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн зардаг vladandniki.com дээрээс олдог мөнгөө нэмбэл тэдний цэвэр хөрөнгө хамаагүй өндөр байх болно. Net Worth Spot -ийн тооцоолсноор энэ залуу одууд 287 сая долларын орлоготой байж магадгүй бөгөөд тэд мөддөө энэ талбараас буухгүй байх.

Эх сурвалж: wegotthiscovered

Хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа
Хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.