/2021.10.18/: Ирэх онд шинээр Төсвийн төсөлд 2 яам, 4 агентлагийг 2022 онд шинээр байгуулах, тэдгээрийн урсгал зарлагад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
Хөгжлийн яам Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, И-Монгол Академи, Сахилгын хороо,Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар Гэтэл эдгээр байгууллагууд хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байгаа юм.
Үндэсний аудитын газар ирэх оны төсөвт хийсэн зөвлөмждөө эдгээр газруудыг одоо ажиллаж байгаа бүтэц, ажил үүргийн давхцалыг авч үзэн орон тоо зардлыг дахин төсөвлөх шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: Үндэсний Аудитын газар