У.Наранцэцэг: Жирэмсэн эхчүүдийн томуугийн вакцины хамрагдалт дөнгөж 15 хувь байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Наранцэцэг: Жирэмсэн эхчүүдийн томуугийн вакцины хамрагдалт дөнгөж 15 хувь байна

/2021.10.18/ Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа.

Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, 3-5 настай хүүхдүүдийн 97 хувь, 6-11 настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм.

Тиймээс 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Иргэд томуугийн вакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлье гэлээ.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Электрон тамхинд татвар оногдуулснаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой
Электрон тамхинд татвар оногдуулснаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.