Хятад улс сансрын станц барих хамгийн урт хугацааны багийнханаа хөөргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс сансрын станц барих хамгийн урт хугацааны багийнханаа хөөргөлөө

Хятад улс ирээдүйн сансрын станцын үндсэн модуль барих нэг эмэгтэй сансрын нисгэгч багтаасан багаа 6 сарын турш сансарт ажиллуулахаар сансарт хөөргөлөө. Энэ нь Хятадын сансарт хамгийн урт хугацаанд ажиллах анхны баг юм.

Long March-2F пуужин тээвэрлэсэн Шаньжоу-13 сансрын хөлгийг хятад хэлнээс хөрвүүлбэл "Тэнгэрлэг сав" гэсэн утгатай ба Бээжингийн цагаар шөнийн 12:23 цагт баруун хойд нутгийн Ганьсу мужийн Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрчээ.Хятад улс тус станцын гурван модулийн хамгийн анхны бөгөөд хамгийн том нь болох Тяньхе-г 4-р сард хөөргөснөөр анхны байнгын сансрын станцаа барьж эхэлсэн. Сансрын нисэгчид 55 настай Жай Жиганг, 41 настай Ван Япин, 41 настай Е Гуанфу нар ирээдүйн сансрын станцын амьдрах байр болох Тяньхэ-д зургаан сарын турш ажиллах ёстой.

Хамгийн сүүлийн даалгаварт сансрын нисгэгчид сансрын станцыг угсрах, хөлөг онгоцны амьдралыг дэмжих системийг шалгах, шинжлэх ухааны олон туршилт хийхэд шаардлагатай гол технологи, робот техникийн туршилтыг Тяньхэ дээр хийх ажээ.

АНУ-ын хуулиар НАСА-тай хамтран ажиллахыг хориглосон, Олон улсын сансрын станц (ОУСС)-д ажиллах эрхээ хасуулсан Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд өөрийн станц барих технологийг хөгжүүлжээ.

ОУСС хэдхэн жилийн дараа Хятадын сансрын станцыг тэтгэвэрт гаргахаар болсноор дэлхийн тойрог зам дах цорын ганц ажиллагаагүй станц болох юм байна.

эх сурвалж ABC news

Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй
Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.