Зэсийн ханш 10 мянган долларын босгыг давлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэсийн ханш 10 мянган долларын босгыг давлаа

/2021.10.15/: Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10200 ам.долларт хүрч өссөн байна .

Харин Лондоны металлын бирж дээр 3.6%-иар өсч 9994 ам.доллар/тоннд хүрсэн бөгөөд шууд худалдааны хаалтын ханш 9971 ам.доллар/тонн-д тогтжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын дундаас хойших хамгийн өндөр дүн боллоо. Зэсийн ханш тус биржид тавдугаар сарын эхний хагаст 10700 ам.доллар/тонн-ын түвшнийг давсан нь үнийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.

Ийнхүү зэсийн ханш өсч буй нь эрчим хүчний үнийн өсөлтөөс улбаатай гэж шинжээчид тайлбарлаж байна. Эрчим хүчний үнэ өссөнөөр метал хайлуулах үйлдвэрүүдийн зардал үлэмж өсч, улмаар нийлүүлэлт саатах эрсдэл үүсээд буй юм.

Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлтийн бууралтаас үүдэлтэй зэсийн ханш доошилно гэж зарим судалгааны байгууллага тооцоолж байгаа ч зах зээлд ханш нэмэгдсээр байгаа юм. Нөгөөтэйгүүр, Лондоны металын биржийн зэсийн агуулах дахь нөөц буурч эхэлсэн бөгөөд өчигдөр 187.05 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сараас хойших хамгийн бага дүн боллоо.

07-22 цаг хүртэл нэмэлт санал хураалт авна
07-22 цаг хүртэл нэмэлт санал хураалт авна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.