/2021.10.15/ Данийн Лего компани тоглоомоосоо хүсийн тэгш бус байдлыг арилгахаа мэдэгджээ.
Лего тоглоом нь дэлхийн 130 гаруй оронд худалдаалагддаг бөгөөд хүүхдүүдийг хүйсээр ялгаварлахгүйн тулд бүтээгдэхүүнээ илүү хүртээмжтэй болгох тал дээр анхаарал хандуулна гэж компанийнхан мэдээлжээ.
Лего компанийн маркетингийн албаны дарга Жулиа Голдин "Өөртөө итгэх итгэл, бүтээлч байдлыг бий болгох зэргээр тоглоомын ашиг тусыг хүүхдүүд мэдэрдэг боловч лего нь зөвхөн эрэгтэй хүүхдэд зориулагдсан гэж үздэг эртний хэвшмэл ойлголттой хэвээр байна" гэжээ.
Лего тоглоомтой холбоотойгоор АНУ, Хятад, Япон, Польш зэрэг долоон оронд 7,000 орчим эцэг эх, хүүхдээс судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд эцэг эхчүүдийн 76% нь эрэгтэй хүүхдээ, 24% нь эмэгтэй хүүхдээ легогоор тоглохыг дэмжинэ гэж хариулжээ.
Судлаачид эдгээр жендэрийн хэвшмэл ойлголт нь хүүхдийн бүтээлч байдал, хөжил, ирээдүйн карьерт сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.
Тиймээс Лего компани тоглоомуудаа хүйсийн ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтоос ангид болгож, шинэ загварууд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.