/2021.10.15/ Netflix-ээр дэлхий даяар цацагдсан Squid Game цуврал дээр гардаг тоглоомыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс тоглохыг эрмэлзэж байна. Өмнөд Солонгосын Гангвон мужийн нэгэн зочид буудал яг тухайн цувралд гардаг тоглоомыг хийсэн бөгөөд аллага үйлдэхгүйгээр бодит шоуны хувилбарыг гаргахаар болжээ.
Korea Times-д мэдээлснээр Гангнюнг дахь St. John’s Hotel Netflix -ийн алдартай шоу нэвтрүүлгийг бодитой хийсэн гэж сурталчилсан байна. Ялагч нь 5 сая вон (ойролцоогоор 4,178 доллар) авах боломжтой.
Энэхүү тоглоомд оролцох эрхийг 10,000 воноор (8.39 доллар) авна. Иргэд ч үүнийг ихээхэн сонирхож бүртгэл нь хаагдаж байгаа гэж ойлгож болно.
Шоу эхлэхэд тэмцээнд оролцож буй хүмүүст утасны дугаар бүхий нууцлаг нэрийн хуудас өгөх болно. Оролцогчид зочид буудлын ойролцоох нарсан ойд уулзаж,
- "Mugungwha цэцэг цэцэглэв" (Англиар 'Улаан гэрэл, Ногоон гэрэл'),
- Олс таталт
- 'Ttakji chigi' (цаасан хавтан эргүүлэх)
- 'Dalgona' (хавтгай чихэр) гэсэн дөрвөн төрлийн сорилтод оролцоно
Хэдийгээр аллага үйлдэхгүй ч дүрмийг дагаж мөрдөөгүй хүмүүсийг тоглоомоос хасах юм. Тоглогчид тоглолтын төгсгөл хүртэл тоглолтыг зохион байгуулсан хүн хэн болохыг мэдэхгүй байх юм.
Эх сурвалж: Hypebeast