/2021.10.12/ Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Барилгын материалын үнийн өсөлтөд Барилга, хот байгуулалтын яамнаас хэрхэн анхаарал хандуулах ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийж байна.
- Арматур болон төмөр хийц бүтээгдэхүүн 81 хувь
- Дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөн 92 хувь
- Тоосго 52 хувь
- Мод 70 хувь өсөлттэй байна.
Барилгын материалын үнийн өсөлтийн асуудал хурцаар яригдаж байна. Улсын төсвөөр хэрэгжиж байгаа барилгын ажил барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх асуудлаар саатаад байна.
БХБЯ-наас үнийн өсөлттэй нөхцөлд хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Мөн холбогдох байгууллагуудтай хамтраад үнийн өсөлтийн шалтгаан зайлшгүй байгаа эсэхийг хянана. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн урт хугацааны төсөлд энэхүү индексийг барина.
Улсын төсөвт магадлалаар тусгана. Энэ нь одоо үргэлжилж байгаа барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгана гэсэн үг. Ирэх жилийн барилгын төсөвт амжихгүй бол 2023-2024 оны төсөвт суулгаж болно гэж харж байна.
Үнийн өсөлт, материалын хангамжаас шалтгаалан төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын бүтээн байгуулалт удаашралтай байна.