ГХ-ны сайд Б.Батцэцэг Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХ-ны сайд Б.Батцэцэг Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

/2021.10.11/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр тус улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцож байгаа юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаевт бараалхана. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийж, Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Энэхүү айлчлал манай улс 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Эмнэлгүүдийн 41 хувьд орны хүчин чадал хэтэрсэн байна
Эмнэлгүүдийн 41 хувьд орны хүчин чадал хэтэрсэн байна
 
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.