Т.Доржханд: Эрх баригчид машин машинаар нь иргэдийг зөөж, төрийн өмчийн компаниудыг дайчилсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Эрх баригчид машин машинаар нь иргэдийг зөөж, төрийн өмчийн компаниудыг дайчилсан

No description available.

/2021.10.11/ Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Нөхөн сонгуулийн үр дүнд бид харамсаж байна. Нийт иргэдийн 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт бүр 34 хувьтай байна. Сонгуулийн ирц хүрээгүй учир нэмэлт санал авах нөхцөл байдал үүслээ. Мөн эрх баригчид машин машинаар нь иргэдээ зөөж, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан мэдээлэл манай намд ирсэн. Маш олон хүнийг зөөгөөд ч ирц хүрсэнгүй. Ийм байдлаар цаашид явбал монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед бид амьдарч байна.

Өөрөөр хэлбэл нийт иргэдийн 60 хувь нь сонгуулиа өгсөнгүй. Энэ ардчилсан сонгуульд чинь оролцохгүй гэж байна. Сонгуулийн хугацаанд түлш, шатахууны хомстолд орлоо. Эрх баригчдын үйл ажиллагаанд эгдүүцсэн маш олон жагсаал цуглаан боллоо. Иргэд сонгуулиа өгөхгүй гэж эрх баригч намд эсэргүүцлээ илэрхийлж байна" гэлээ.

Мөн тэрбээр, улс төрийн бүх хүчнүүдийг уриалж байна.

Нэгдүгээрт, Сонгуулийн холимог системийг яаралтай үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй. Энэ ажил руу хамтдаа орцгооё.

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаа явуулах боломжийг хангацгаая.

Гуравдугаарт, сум, дүүрэг, баг, хороог улстөрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог бахаар зохицуулалтыг хийж, ажил хэрэг болгоцгооё. Эдгээр ажилд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс хүсэж байна гэв.

Нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоог бий болгож, дарангуй төрийн тогтолцоог үүсгэж, дангаараа ноёрхох бодлогоо орхихыг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Өнөөдөр хэн ялах нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал маш үнэ цэнэтэй гэлээ.

UBCab ХХК-иас сайн дурын жолооч нарт 10 сая төгрөг хандивлалаа
UBCab ХХК-иас сайн дурын жолооч нарт 10 сая төгрөг хандивлалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.