/2021.10.08/ Рио-де-Жанейро хотын цагдаа нар насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж буй 58 настай Бразил эрийн гэрээс нацистуудын дурсгалын зүйлс, 3.5 сая долларын үнэтэй зэвсэг олсноо мэдэгджээ.
Сэжигтний гэрээс нацистуудын дүрэмт хувцас, тогтмол хэвлэл, уран зураг, нацистуудын таних тэмдэг, Адольф Гитлерийн зураг, Гуравдугаар Рейхийн туг, медаль зэрэг 1000 гаруй эд зүйл олдсон байна.
Хэргийн мөрдөн байцаагч Луис Армонд Ройтерс, "Сэжигтэн чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд цуглуулгаа өв залгамжилж авсан байх магадлалтай. Цуглуулга ойролцоогоор 290,000 долларын үнэд хүрэх бөгөөд үүнийг байршуулах музей хэрэгтэй" гэжээ.
Цагдаа нар сэжигтнийг нацист болон хэт барууны үзэлтэй бусад бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: NBC news