Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн түүх
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн түүх

/2021.10.07/ Улсын Их хурлын нөхөн сонгууль Ням гарагт болохоор товлосон.

Нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт:

  1. Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА
  5. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн сүүлийн 13 жилийн хугацааны УИХ-ын сонгуулийн түүхийг хуваалцъя.

- 2008 он -

  • Ардчилсан нам: Д.Кёкүшюзан Батбаяр
  • Иргэний Зориг нам: С.Оюун
  • Монгол Ардын Хувьсгалт нам: Д.Тэрбишдагва

- 2012 он -

  • МАХН-МҮАН: Д.Тэрбишдагва
  • АН: Л.Эрдэнэчимэг
  • АН: Л.Эрхэмбаяр

- 2016 он -

2016 онд Сонгинохайрхан дүүрэг УИХ-ын сонгуулийн 71-76 дугаар тойрогт хамаарч байлаа. Дараах нэр дэвшигчид ялалт байгуулж, Улсын Их Хурлын гишүүн болсон юм.

  • МАН: Ц.ГАРАМЖАВ
  • МАН: Н.УЧРАЛ
  • МАН: Д.СУМЪЯАБАЗАР
  • МАН: Д.ТЭРБИШДАГВА
  • МАН: Б.УНДАРМАА
  • МАН: Х.НЯМБААТАР

- 2020 он -

Өнгөрсөн жилийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт

  • Н.Учрал
  • П.Анужин
  • Д.Сумъяабазар нар амжилт гаргаж УИХ гишүүн болсон. Харин Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсноор нөхөн сонгууль хийх нөхцөл бүрдсэн юм.

Дүүргүүдээс хувийн хэргүүдийг татан байрлуулж байна
Дүүргүүдээс хувийн хэргүүдийг татан байрлуулж байна
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.