Монголын Нефтийн үйлдвэрийн талаарх 9 БАРИМТ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Нефтийн үйлдвэрийн талаарх 9 БАРИМТ

/2021.10.06/ Шадар сайд С.Амарсайханы нефтийн үйлдвэрийн явцын талаар хийсэн мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1.Нефтийн үйлдвэрийн төслийн талбайд 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн нийт 280 монгол ажилчин ажиллаж байна.

2.Үйлдвэрт зориулан цахилгаан станц байгуулна.

3.Төслийн хүрээнд үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхон барьж, байгуулна. Эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа.

4.Монгол Улс 2025 он гэхэд буюу дөрвөн жилийн дараа Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.

5.Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн байршил хүртэлх 560 орчим километр түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийн ажлыг эхлүүлжээ.

6.Үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах аж.

7.Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй.

8.Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон.

9.Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоололтой.

Д.Сосорбарам: Хойд хөршийн дарангуйлал, КГБ-ийн гар байсаар байна
Д.Сосорбарам: Хойд хөршийн дарангуйлал, КГБ-ийн гар байсаар байна
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.