Д.Сосорбарам: Хойд хөршийн дарангуйлал, КГБ-ийн гар байсаар байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сосорбарам: Хойд хөршийн дарангуйлал, КГБ-ийн гар байсаар байна

/2021.10.5/ Яг одоо Хууль зүйн яамны гадаа жагсаал, цуглаан болж байна.

Иргэн Д.Монголхүүг үндэслэлгүйгээр баривчилсныг эсэргүүцэн, түүнийг суллахыг шаардан ийнхүү жагсаж байгаа юм. Энэ дунд МУГЖ Д.Сосорбарам ирсэн байна. Тэрээр:

-Өнөөдөр 21-р зуун. Манай Д.Монголхүүг шөнийн 01 цагт баривчилсан байна. Чоно борооноор гэгчээр. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ингэж таслан зогсоодог явдлыг монгол хүмүүс эсэргүүцнэ л дээ. МАН найман жил төр барьсан. Одоо болно. Зуун жилийн хугацаанд геноцид үйлдчихээд өнөөдөр үргэлжлүүлж байна. Хүний эрхийг битгий боомил, энэ хүмүүсийг чөлөөл гэж шаардаж байна. 1937 оны хэлмэгдүүлэлт тун хэцүү шүү дээ. Ар гэр, эхнэр, нөхрийг нь бариад явчихаар яах уу? Энэ яргаллыг хийж, үргэлжлүүлж байна гэж л харж байна. Манай хойд хөршийн дарангуйлал салахгүй байна. КГБ-ын дарангуйлал шүү. Манай улстөрчид өөрсдөө тэдний гарт орчихоод байна. Сүүлдээ өөрсдөө тэдэндээ мэхлэгддэг. Ийм хар түүхээс салах хэрэгтэй.

Нефьт боловсруулах үйлдвэрийн талаар Шадар сайд тайлбар хийлээ
Нефьт боловсруулах үйлдвэрийн талаар Шадар сайд тайлбар хийлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.