Хууль зүйн яамны гадаа АН-ын гишүүд, дэмжигчид цуглаж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн яамны гадаа АН-ын гишүүд, дэмжигчид цуглаж эхэллээ

/2021.10.5/ БЗД-ийн АН-ын гишүүн, No #ДаблСтандарт хөдөлгөөний оролцогч Д.Монголхүүг аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө баривчилжээ.

Шалтгаан нь, зургаан цагдаагийн биед халдсан гэв. Д.Монголхүүг Сүхбаатарын талбайд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байхад нь цагдаа нар очиж хүчээр баривчлан саатуулсан. Үүнийг эсэргүүцэж тэмцэхдээ тэрээр өөрийнхөө гарыг мөн гэмтээжээ. Энэ баривчилгааны үеэр тус зургаан цагдаагийн биед халдсан гэжээ. Мөн өнөөдөр иргэн Э.Одбаярыг саатуулсан хэрэг гарсан байна.

Энэ бүхнийг эсэргүүцэн АН-ын гишүүд, дэмжигчид Хууль зүйн сайд Х.Нямбаатарт дуу хоолойгоо хүргэхээр тус яамны гадаа жагсаж эхэлжээ. Тэд Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг яамнаасаа гарч ирж, мэдээлэл өгөхийг хүсэж байна.

МУГЖ Д.Сосорбарам:

-Өнөөдөр 21-р зуун. Манай Д.Монголхүүг шөнийн 01 цагт баривчилсан байна. Чоно борооноор гэгчээр. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ингэж таслан зогсоодог явдлыг монгол хүмүүс эсэргүүцнэ л дээ. МАН найман жил төр барьсан. Одоо болно. Зуун жилийн хугацаанд геноцид үйлдчихээд өнөөдөр үргэлжлүүлж байна. Хүний эрхийг битгий боомил, энэ хүмүүсийг чөлөөл гэж шаардаж байна. 1937 оны хэлмэгдүүлэлт тун хэцүү шүү дээ. Ар гэр, эхнэр, нөхрийг нь бариад явчихаар яах уу? Энэ яргаллыг хийж, үргэлжлүүлж байна гэж л харж байна. Манай хойд хөршийн дарангуйлал салахгүй байна. КГБ-ын дарангуйлал шүү. Манай улстөрчид өөрсдөө тэдний гарт орчихоод байна. Сүүлдээ өөрсдөө тэдэндээ мэхлэгддэг. Ийм хар түүхээс салах хэрэгтэй.

- Үндсэн хуулийг цагдаа нар уншмааар байна -

Иргэн Г.Хажидмаа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их болчимгүй зүйл хийж байна. Өмнө нь Сүхбаатарын талбайд өөрөө шударга тав гээд жагссан. Бид ч түүнийг нь дэмжсэн. Гэтэл өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хорьж байна. Хууль иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой болохоос биш эрх баригчдын талд байх ёсгүй.

- Нээлттэй хаалганы өдөрлөгөөр бамбай хийж жагсаал хийх нөхцлийг боогдуулж байна -

АН-ын үндэсний хорооны бодлогын гишүүн М.Чимэддорж: Бид Сүхбаатарын талбайд жагсана. Гэтэл тэнд дүүрэн майхан сав барьж хажуугаар нь цагдаа зогсоож, мөн дээрээс нь жагсагчдын дунд үймээн самуун дэгдээх хэсэг бүлэг хүмүүсийг аваад ирдэг.

Хаан банкнаас хохирогчидтой холбоотой мэдэгдэл гаргалаа
Хаан банкнаас хохирогчидтой холбоотой мэдэгдэл гаргалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.