/2021.09.27/ Ковид халдвар гарснаас хойш 20,1 хувь нь буюу 57 мянга гаран хүүхэд халдвар авсан. Өнөөдрийн байдлаар 3,100 хүүхэд эмчлэгдэж байна.
Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор 12-оос доош насны хүүхдүүдийн халдварын тоо нэмэгдсэн. Гэхдээ энэ нь сургуулиасаа ковид авч байна гэсэн үг биш юм. Хүүхдүүд ахуйн буюу гэр бүлийнхнээсээ халдвар авах тохиолдол их байна.
12-оос доош насныхныг вакцинжуулаагүйтэй холбоотойгоор халдвар авах тохиолдол их байна.
Өнөөдрийн байдлаар цахимд шилжсэн 200 гаруй сургууль байна. Мөн танхимаас цахимд шилжих хүсэлтээ өгсөн 300 орчим сургууль байгаа аж.