/2021.09.27/ Есдүгээр сарын 20-нд бэлэн болсон IOS системийн 15 дахь үеийн хувилбар гарсан билээ. Үүнээс онцлох үйлдэл, функцийг хүргэж байна.
1. Арын дуу чимээг багасгах
Дуудлага хийхдээ хяналтын төвийг /control center/ нээж, микрофон горим дээр дараад, дараа нь дуу хоолойгоо тусгаарлах товчлуурыг сонгоход таны дуу хоолой чанга, тод сонсогдоно.
2. Өөртэй тань юу хуваалцсаныг харах боломжтой хэсэг
Photos цэсэнд shared with you гэх хэсэгт Imessage-ээр бусдын тантай хуваалцсан зураг, бичлэг, вебсайт болон бусад контент харагдах болжээ. Үүнд нь хариу илгээе гэвэл илгээсэн хүний нэр дээр дарахад болох юм.
3. Илүү төвлөрөх боломж
Утсанд тань орших элдэв аппликэйшний мэдэгдэл ажиллаж, хичээллэх үеэр нь ирээд анхаарлыг тань сарниулаад байна уу? Баруун дээд булангаас доош нь шудрахад хяналтын хэсэг /control center/ гарч ирдэг. Үүнд нэмэлт нэг зүйл ажиглагдах нь focus юм. Өмнө нь зөвхөн амрах сонголт байсан бол одоо ажиллах болон өөртөө тохируулан анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болжээ.
4. Нийт мэдэгдлийг нийлбэр байдлаар харах боломжтой
Өөрт тохирсон мэдэгдлүүдийг цаг алдалгүй аваарай. Тохиргоо /settings/ руу ороод мэдэгдэл, дараа нь товлосон хураангуй /scheduled summary/ дээр дарна уу. Ихэвчлэн ашигладаг аппликэйшнүүдээ сонгоод тухайн өдрийн тогтсон цагт товхимол болж харагдах юм.
5. Хаашаа явахаа харах боломжтой
Эргэн тойронд тань байгаа барилга байгууламжийг камераар таньж хаашаа явахыг тань чиглүүлж өгнө
/Сонгосон хотуудад ашиглах боломжтой./
6. Safari дахь хуудсаа нэгтгэх боломж
Интернет хөтөч Safari-д учир нь олдохгүй их хуудас байх үе бий. Жишээ нь: Ажлын журмаар ашигладаг хуудас, гэртээ ашиглах хоолны жор, хүүхдүүддээ үзүүлэх контент гэх мэт. Эдгээрийг тус бүрд нь ангилах боломжтой болжээ.
Safari руу ороод tabs хэсэгт дараад new tab group дээр дараад нэр өгөөд хадгалах юм.
7. Хүссэн хүнээ Face Time-д урьдаг боллоо
Android, Windows төхөөрөмж ашигладаг нэгэн нь фэйс тайм ашиглаж чаддаггүй байсан цаг ард өнгөрчээ. New face time руу ороод, IOS ашигладаггүй хүнээ харилцагчийн жагсаалтдаа /contacts/ нэмээд зурвасаар хуваалцах /invite with messages/ дээр дарахад фэйс таймын линк нь тухайн хүнд мессежээр очих юм.
8. Нэг дарахад л орчуулах сонголт нэмэгдсэн байна
PDF, мессеж болон бусад аппликэйшн дээр байгаа текстийг орчуулах боломжтой. Орчуулах хэсгээ идэвхжүүлэхэд орчуулах гэсэн сонголт дээр нь гарч ирэх болжээ.
Одоогоор Англи, Хятад, Франц, Итали, Герман, Португали, Испани, Орос, Араб, Япон, Солонгос хэл дээр орчуулга хийнэ.
Мэдээж харагдах байдал илүү тухтай, цэвэрхэн мэдрэмж төрүүлсэн. Iphone 6S-ээс дээш үеийн гар утсыг шинэчлэх боломжтой. Утас түгжигдсэн үед ирсэн мэдэгдлийг баруун тийш нь шудрахад гардаг байдал нь өөрчлөгдсөн нь төвөгтэй байлаа.
Мөн IOS-ын шинэчлэл бүрд ямар шинэ зүйл гарсныг тогтмол мэдэхийг хүсвэл гар утасныхаа Tips гэсэн апп руу ороорой.