Цогт-Овоо суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цогт-Овоо суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна

/2021.09.27/: БШУ-ы дэд сайд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Цогт-Овоо сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлын явцыг шалгалаа.

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны наймдугаар сараас эхлэн баригдаж буй уг сургуулийн нэмэлт санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.

Барилгын ажлыг шалгах үеэр дэд сайд Г.Ганбаяр барилгын чанар хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанид санууллаа.

Тусын сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 280 хүүхэд суралцаж, 33 багш, ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид цахимаар хичээллэж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн танхимаар хичээллэж эхэлнэ.

Эх сурвалж: БШУЯ

Барилга хот байгуулалтын сайдын шуурхай хурал боллоо
Барилга хот байгуулалтын сайдын шуурхай хурал боллоо
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.