“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна

НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ЭХЭЛЛЭЭ

/2021.09.24/ ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан.

Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцжээ.

Тэгвэл Төв, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн оролцогч иргэн, ААН, байгууллагуудын зүгээс тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан аж.

Дээрх хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, газар тариалан эрхлэгч болон ЖДҮ-г дэмжих зорилгоор Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ талаар “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдтай ярьсан. Хувийн хэвшил, ногоо тарьж байгаа иргэдээ дэмжих бодлого барьж байна.Иргэдээс түрээс авахгүй байдлаар зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зохицуулалтыг хийж байна” хэмээн ярилаа

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Монгол анагаах ухааны төв эмнэлэг нээгдлээ
Монгол анагаах ухааны төв эмнэлэг нээгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.