Гуравдугаар тунд 27 мянга гаруй иргэн АстраЗенека хийлгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гуравдугаар тунд 27 мянга гаруй иргэн АстраЗенека хийлгэжээ

/2021.09.22/ Өнөөдрийн байдлаар нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна.

Үүнээс 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Сингапур зэрэг орнууд нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж.

Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой.

Харин коронавируст халдвараар огт өвчлөөгүй иргэд нэг болон хоёр тунгийн вакцинжуулалтад хамрагдсанаас хойш гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэйг НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа онцоллоо.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Оюунчимэг “Манай хорооны вакцинжуулалтын цэгт ирж буй иргэдийн 70 хувь нь нэмэлт гурав дахь тундаа хамрагдаж байгаа бөгөөд дийлэнх нь залуучууд байна.

Вакцин хийлгэсний дараа гурван хоногтоо вакцин хийсэн газар нь хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ. Тиймээс тус хэсэгтээ хүрч болохгүй, хүйтэн жин тавихгүй, ямар нэг тос түрхэхгүй, хөндөхгүй байх хэрэгтэй. Халуун, бүлээн шингэн зүйл сайн ууж, дулаан хувцаслан, сайтар унтаж амрах шаардлагатай” гэв.

Нийслэлийн хэмжээнд 49 цэгээр 60 баг нэмэлт тунгийн вакцинжуулалтыг хийж байна.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Өнөөдөр нийслэлд 17-18 градус дулаан байна
Өнөөдөр нийслэлд 17-18 градус дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.