Хүүхдэд тохиолдох хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд тохиолдох хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байна

15 Ways Your Club Can Help Children with Cancer | Lions Clubs International

/2021.09.21/: Есдүгээр сар: Хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сар

Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300,000 орчим тохиолдол шинээр оношлогддог, эдгээрийн 215,000 нь 0-14 насанд, 85000 нь 15-19 насанд тохиолдож байна. Хүүхдийн хавдар гэдэг нь ганц өвчний тухай бус, 16 бүлгийн 100 гаруй төрлийн хавдрын тухай асуудал юм.

Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Гэхдээ ихэнхдээ удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, хаана, яагаад ургасан нь “нууц” хэвээр байна. Нөлөөлөх хүчин зүйлийн тоонд агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал чухал үүрэгтэй.

Хүүхдийн хорт хавдрын 95% нь шалтгаан тодорхойгүй, урт хугацааны эмчилгээ шаарддаг, хожуу шатанд оношлогдож байгаа зэрэг асуудлууд нь цаашид хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад Засгийн газар, Эрүүл мэндийн яам, бусад яам агентлаг, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний байгууллага, Олон улсын байгууллага, иргэд, олон нийт, хүн бүрийн оролцоо чухал юм.

Хүүхдийн хорт хавдрын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сарын хүрээнд зонхилон тохиолддог хүүхдийн хорт хавдрын төрлүүдийг цувралаар хүргэж байна.

Вильмсийн хавдар нь голдуу хүүхэд насанд тохиолддог ургийн үеийн бөөрний эс бөөрний жинхэнэ эсээр солигдолгүй үлдсэнээс үүсдэг хүүхдийн бөөрний хортой хавдар юм. Мөн хэвийн эс мутацид орон хавдрын эсэд шилжиж болдог. Хүүхдийн хорт хавдрын 5%, хүүхдийн бөөрний хавдрын 90%-ийг эзэлдэг. Тасралтгүй судалгаа, шинжилгээний дүнд эдгэрэлтийн хувь жилээс жилд өсч байгаа. 1960-аад онд эдгэрэлтийн хувь 40-50% байсан бол өнөө үед 85-90% байна. Хүйсийн хувьд охид, хөвгүүдийн харьцаа ижил байдаг боловч Зүүн Өмнөд Азийн орнуудад хөвгүүд ихэвчлэн өвддөг. Дийлэнхдээ 5 хүртэлх насны хүүхэд өвддөг ба дундаж оношлогддог нас 3-5.

Эх сурвалж: ЭМЯ

Баруун бүсийн гурван аймаг маргаашийг хүртэл цахилгааны асуудалтай байна
Баруун бүсийн гурван аймаг маргаашийг хүртэл цахилгааны асуудалтай байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.