Дэлхий даяар хүүхдүүд үл мэдэгдэх вирусээр өвчилж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий даяар хүүхдүүд үл мэдэгдэх вирусээр өвчилж эхэллээ

Respiratory Syncytial Virus A Lysate - The Native Antigen Company

/2021.09.20/: АНУ, Их Британи, Швейцарь, Японы эмч нар дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд амьсгалын замын өвчнийг үүсгэдэг амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр их хэмжээгээр өвчилж эхэлсэн тухай BBC News мэдээлжээ.

АНУ-ын Нью-Йорк хотын нэгэн эмнэлгийн хүүхдийн халдварт өвчний тасгийн эрхлэгч Рабиа Агагийн хэлснээр нярай болон хүүхдүүд дунд шинэ вирусын халдвар авсан тохиолдол өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан бөгөөд үүний улмаас сэхээн амьдруулах тасагт ачаалал ихтэй байгаа гэнэ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар коронавирусын тахал нь RSV-ийн тархалтад нөлөөлж, хорио цээрийн арга хэмжээний улмаас хүүхдүүдэд вирусын эсрэг дархлаа тогтохгүй байгаа аж. Өвчлөлийн огцом өсөлт нь коронавирусын эсрэг хөл хорионы арга хэмжээг бууруулсны дараа гарчээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр ихэнх хүүхдүүдэд нус гоожих, ханиалгах зэрэг хамрын ханиадын шинж тэмдэгтэй ижил хөнгөн хэлбэрээр илэрч байгаа гэнэ. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь уушигны доод хэсгийн үрэвсэл болох бронхиолит үүсгээд байгаа ажээ.

Өмнө нь АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд коронавирусын "дельта" хувилбар зонхилж эхэлснээс хойш тус улсад Ковид-19 оноштой хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх тоо эрс нэмэгдсэн гэж мэдээлсэн боловч шинэ судалгаагаар шинэ омог нь илүү аюултай бөгөөд өвчний хүнд хэлбэрийг үүсгэдэг нь үндэслэлгүй юм гэжээ.

Эх сурвалж: lenta.ru

ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх 5 жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх 5 жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.