Иргэн та 160 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авч чадсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн та 160 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авч чадсан уу

/2021.09.20/ Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:
- Эмч 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх
- 2 удаагийн хамгаалах хэрэгсэл
- Өдөрт 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах
- Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
- ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.

Халдвар авсан иргэн танд өрхийн эрүүл мэндийн төвөөс үзлэг хийж, эмийн багцыг цаг тухай бүрд өгсөн үү?

Энэ жил 400 сургуулийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
Энэ жил 400 сургуулийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.