/2021.09.19/: МУ-ын Засгийн Газар хүнд хэцүү цар тахлын үед ажиллаж байна.
Засгийн газар бодлогондоо үнэнч бөгөөд аль болох ААН-үүдийг дэмжиж ажиллаж байгаа.
"Цахим үндэстэн-2021" арга хэмжээнд нийт 120 орчим ААН-үүд арга хэмжээнд оролцсон. Мишээл экспод болох байсан арга хэмжээг УОК-оос гадаа хийвэл дээр гэх зөвлөмжийг өгсний дагуу халдвар хамгааллын хувьд арай дээр гэж Хүүхдийн паркд гадаа зохион байгуулсан.
Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг маш их дэмжиж байгаа. Хувийн хэвшлийнхнийг дэмжиж оролцсон. Хувийн хэвшлийнхэн цахим салбарт хийсэн томоохон хэмжээний дэвшлүүдийг ард иргэддээ танилцуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж болохгүй. 5G технологи нэвтрүүлснээ танилцуулсан, анхны дроны үзүүлбэрийг үзүүлсэн мөн "E-Mongolia 2"-ыг хийх технологийн шийдлүүдийг гаргасан.
Мэдээж төр болон хувийн хэвшлүүд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй ч гадаах арга хэмжээг явуулах бодлого цаашдаа ч баримтална. МУ-ын эдийн засаг одоо хасах баланс руу орсон байгаа МУ-ын эдийн засаг 23 хувиар буурсан хэцүү үе байна.
Цаашдаа ч гэсэн гадаах арга хэмжээг нээлттэй байлгаж эдийн засгийг цаашдаа дэмжинэ. Доторх арга хэмжээнүүдийг нээлттэй болгох бодлого барина.
3 дахь тунг иргэд идэвхитэй хийлгэснээр бид шинэ жилээ ч хийх бодолтой байгаа. Үйл ажиллагаануудыг аль болох нээж эдийн засгийн эргэлтээ сайжруулах шаардлагатай байна. Зун дотоодын аялал жуулчлалыг нээлттэй байлгахад зарим тал дээр алдсан ч засаад цааш явсан. Одоо ч гэсэн алдаа оноогоо дүгнээд цааш явах л хэрэгтэй. Цаашид энэ өвчин алга болохгүй тул шүүмжлэлтэй ч гэсэн эдийн засгаа аврахын тулд хүнд шийдвэрүүдийг гаргаж хамтран ажиллах болно. Урлаг соёлын арга хэмжээ, тоглолтуудыг явуулах талаар ажиллаж байгаа.
Алдаа гарсан гэдэг нь олон хүн цуглах тал дээр дутуу үнэлсэн.
Орой 10 цагаас хөл хорио тогтоох тал дээр ард иргэд хариуцлагатай хандвал бид заавал хөл хорио тогтоолгүй ААН-үүдээ дэмжиж хэвийн ажиллуулна.
Хатуу хөл хориог аль болох тогтоолгүй энэхүү өвчинтэй дасан зохицож эдийн засгаа аврах шаардлагатай байна. Бид шүүмжлэлээс айлгүй улс эх орныхоо эдийн засгийг аврах арга замуудыг хайх шаардлагатай байна. Хатуу хөл хорио тогтоох шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ хөл хорио тогтоох нь Монгол Улсыг зогсонги байдалд оруулаад байгаа тул аль болох тэр арга замыг сонгохгүй ААН-үүдтэй хамтран ажиллах болно.
МУ-ын засгийн газрын хувьд аль болох нээлттэй байхаар хичээх болно. Энэ зуны хувьд ч бид дотоодын аялал жуулчлалыг нээлттэй байлгахаар ажилласан. Хичээлийн шинэ жилийг бас танхимаар явууллаа, намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр ХАА-н салбарыг дэмжлээ. ХАА-н салбар энэ удаад дотоодынхоо 60 орчим хувийг хангах боломжтой болж, улаанбуудай 550 мянган тонныг хурааж авах тооцоо байна. 30-240 мянган тонн улаан буудайг илүү хурааж авахаар байгаа тул нөөц бүрдүүлэх зоорь, агуулах шаардлагатай болж байна. Ингэхээр бид импортыг орлохоос илүү экспорт руу анхаарах цаг болсон байгааг харуулж байна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээнд 310 орчим ААН-үүд бүтээгдэхүүнээ худалдаалж байна.