Москвад цар тахлын эсрэг тэмцэж буй эмч нарт зориулсан хөшөөг нээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвад цар тахлын эсрэг тэмцэж буй эмч нарт зориулсан хөшөөг нээв

/2021.9.18/ Москвад коронавирусын цар тахлын эсрэг тэмцэж буй эмч нарт зориулсан хөшөөг нээлээ.

Энэхүү хөшөө одоо Сеченовын их сургуулийн анагаах ухааны түүхийн музей урд байрлаж байна. Хөшөөний нээлтийн ёслолын үеэр нийслэл хотын дарга Сергей Собянин Москвагийн эрүүл мэндийн байгууллагууд олон сарын турш дайчилгааны горимд ажиллаж байгааг тэмдэглэжээ.

Тэрээр Москва хотын эмнэлэгийн бүх үйлчилгээ иргэдэд чирэгдэл учруулахгүй бүрэн туслалцаа үзүүлж байгаад анхаарлаа хандуулжээ.

"Москва хотын иргэдийн хамгийн гол талархал бол хүнд хэцүү үед эмч нар тэдэнд тусалж, анхаарч, хүнд хэцүү үед сэтгэлзүйн туслалцаа, мэргэжлийн өндөр чанартай эмнэлгийн тусламж үзүүлж байгааг мэдэрсэн явдал юм" гэж хотын дарга онцлон тэмдэглэв.

Собянин мөн "Ковидын эсрэг хийж буй тэмцлийг бэлгэдсэн энэхүү гайхамшигт хөшөөг" бүтээх санаачлага гаргасан бүх хүмүүст талархал илэрхийлэв. Өмнө нь есдүгээр сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, Москва хот тахал өвчинтэй тэмцэх үр дүнтэй, уялдаатай үйл ажиллагааны үлгэр жишээг харуулж, хязгаарлалт болон хотын хэвийн амьдралын тэнцвэрийг олж байна хэмээжээ.

Түүний хэлснээр, Москвагийн эрх баригчид нэг талаас олон мянган хүний амийг аврахын тулд албадан хязгаарлалт хийх, нөгөө талаас олон сая хүн амтай хотын хэвийн амьдралын тэнцвэрийг олохоор хичээн ажиллаж байгаа ажээ. Наймдугаар сарын 16-ны өдөр ерөнхийлөгч Путины зарлигаар коронавирусын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 250 гаруй эмч нарт шагнал гардуулах тухай зарлиг гаргаж байжээ.

Эмч нар Пироговын нэрэмжит одон, "Эх орны гавьяа" II зэргийн одонг, Лук Крымскийн медалиар шагнагдсан юм. Мөн зарим эмнэлгийн ажилтнууд ОХУ-ын гавьяат эмч, эрүүл мэндийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагджээ.

Үүний зэрэгцээ есдүгээр сарын 14-нд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хэлэхдээ, тус улсад 46 сая гаруй хүн коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн байна. Бүс нутгуудад вакцины нөөц хангалттай байгаа гэдгийг тэрээр онцоллоо. ОХУ-д нэгдүгээр сараас эхлэн вакцинжуулалтын аян өргөнөөр хийгдэж эхэлсэн байна. Иргэд сайн дураараа, үнэ төлбөргүй вакцинд хамрагдаж байгаа юм.

Коронавирусын эсрэг таван төрлийн вакциныг тус улсад бүртгэсэн байна. Эдгээр нь ОХУ-ын анхны болоод дэлхийд бүртгэгдсэн Sputnik V, мөн Sputnik Light, EpiVacCorona, EpiVacCorona-N, KoviVak юм.

Эх сурвалж: Iz.Ru

“Digital Nation-2021” арга хэмжээг Нийслэлийн онцгой комисс зөвшөөрөөгүй
“Digital Nation-2021” арга хэмжээг Нийслэлийн онцгой комисс зөвшөөрөөгүй
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.