Нигерид хүүхдийн хулгайн улмаас эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нигерид хүүхдийн хулгайн улмаас эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзаж байна

The #MeToo movement has reached Muslim-majority northern Nigeria | Science  and Technology | Al Jazeera

/2021.09.17/ НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ -аас хичээлийн шинэ улирал эхэлж байгаа энэ үед ойролцоогоор нэг сая гаруй Нигери хүүхэд сургуульд суралцах боломжгүй болж байгаа талаар мэдээллээ.

Учир нь сургууль дээрээс хүүхэд хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон байна.

Нигерийн хойд хэсэгт орших зэвсэгт бүлэглэлүүд барьцааны мөнгө нэхэх зорилгоор сургууль дээрээс хүүхдүүдийг олноор нь хулгайлах болжээ.

Энэ оны байдлаар Нигерийн сургуулиудад 20 удаа халдлага үйлдэгдэж, 1400 гаруй хүүхэд алга болсон банйа. Үүнээс 16 хүүхэд амь үрэгдэж, 200 гаруй хүүхэд сураггүй алга болсон гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Нигери дахь төлөөлөгч Питер Хокинс "Сургуулийн халдлага, сурагчдыг хулгайлах гэмт хэргийн улмаас эцэг эхчүүд хүүхдээ хичээлд нь явуулахаас айж байна. Тиймээс сурагчдын боловсрол эзэмших үйл явцад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгарч байна" гэв.

Нигерид шинэ хичээлийн жил энэ сард эхлэх ба сургуульд суралцах насны 37 сая гаруй хүүхэд байгаа аж.

Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагджээ
Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.