/2021.09.17/ Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг есдүгээр сарын 13-наас 22-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.
Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161700 хүүхэд, 10520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
Есдүгээр сарын 15-ны байдлаар
- Хоёр настай 487,
- 3-аас 5 настай 10.422,
- 6-аас 11 настай 11.104 хүүхэд,
- Мөн жирэмсэн эмэгтэй 37 /0.4%/ буюу нийт 22.050 /12.8%/ иргэнийг дархлаажуулсан байна.
Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж байгаа.
Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.