/2021.09.08/
Дэлхийн үйлдвэрлэл, нөөцөөрөө хамгийн том компани болох Саудын Арабын үндэсний газрын тосны "Saudi Aramco" компани 10 дугаар сарын турш Азийн зах зээл дэх хэрэглэгчдэд зориулсан бүх төрлийн газрын тосны нийлүүлэлтийн үнийг бууруулжээ.
"Saudi Aramco" компани Азийн бүс нутагт Arab Light сортын газрын тосны үнийг 1 доллар 30 центээр буулгасанаар нэг баррель газрын тосны үнэ 1.7 америк доллар болох аж.
"Saudi Aramco" компани Азийн газрын тосны бусад ангиллын үнийг 1-1,3 ам.доллараар буулгажээ.
Саудын Арабын компани нь АНУ болон Европт газрын тосоо аравдугаар сард нийлүүлэх үнийг хэвээр үлдээжээ. Газар дундын тэнгис дэх худалдан авагчдын хувьд ICE Brent-тэй харьцуулахад тогтоосон үнэ 10 центээр буурсан гэж агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: Тасс