Солонгосын Дулааны сүлжээ компанитай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосын Дулааны сүлжээ компанитай хамтран ажиллана

/2023.04.20/: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн техникийн удирдлагууд Солонгос улсын Дулааны сүлжээний компанийн шинэ үеийн удирдлагуудын төлөөллийг хүлээн авч нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, тулгамдсан асуудлын талаар уулзалт хурлыг зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын Дулааны сүлжээний компанийн удирдлагууд холбогдох Техник эдийн засгийн үндэслэл, судалгаа, тооцооны ажилтай танилцсаны үндсэн дээр зарим хийн түлш газаар /LPG/ ажилладаг дэд төвүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулах талаар судалж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Эхний ээлжинд шинээр төлөвлөгдсөн 20Гкал/ц-ийн хүчин чадалтай Зайсан дэд төв, 60 Гкал/ц-ийн хүчин чадалтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Маршал таун хотхон орчмын дэд төвүүдийг 2026 оны түвшинд барьж ашиглалтанд оруулсан нөхцөлд төгсгөлийн хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээ тэлэх төдийгүй цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, өсөн нэмэгдэх хэрэглээг эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадалтай уялдуулан дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэх юм.

Эх сурвалж: УДСТӨХК

“Хар машин” АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн үү?
“Хар машин” АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн үү?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.