Өнөөдөр багавтар үүлтэй, 3-5 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 3-5 хэмийн дулаан байна

2023 оны 04-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй . Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10..+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0...+2 градус дулаан байна

Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ
Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.