Цагаан хэрэм чухам юунаас болж баригдсан тухай нотлох баримтан дээр суурилан CNN агентлаг нийтлэл оруулсныг орчуулан хүргэж байна.
"Нүүдэлчдийн эзэнт гүрэн манай эриний өмнөх 200 оноос хойш гурван зууны турш Азийн тал нутагт ноёрхож, Торгоны замаар бараа худалдаа хийж, нас барагсдадаа зориулан нарийн хийцтэй булш барьж, алс холын нутгийг морьтой байлдан дагуулж байжээ.
Хүннү гэх энэхүү эзэнт гүрэн нь Хятадын агуу өрсөлдөгч эзэнт гүрэнтэй мөнхөд зөрчилдөж байсан бөгөөд энэхүү зөрчилдөөний үр дүнд Цагаан хэрэм баригдсан бөгөөд түүний зарим хэсэг нь өнөөг хүртэл хэвээр байна.
Одоо эртний ДНХ-ийн нотлох баримтуудыг сүүлийн үеийн археологийн малтлагын үр дүнтэй хослуулан тухайн үеийн хамгийн хүчирхэг улсын нэгний нууцыг задалж байна.
Олон улсын эрдэмтдийн баг одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун хил дагуух Хүннү гүрний хоёр оршуулгын газар болох Тахилтын хотгор дахь язгууртны оршуулгын газар болон Шомбуузын бэлчир дэх нутгийн язгууртны оршуулгын газарт генетикийн судалгаа хийж дуусгажээ.
Эрдэмтэд хоёр оршуулгын газарт оршуулсан 17 хүний геномыг дараалуулж, удамшлын олон янз байдлын "маш өндөр" түвшинг олж илрүүлсэн нь эзэнт гүрэн олон үндэстэн, олон хэлтэй байсан байх магадлалтай гэж Science Advances сэтгүүлд баасан гарагт нийтлэгдсэн шинэ судалгаанд дурджээ.
Сөүлийн үндэсний их сургуулийн биологийн шинжлэх ухааны дэд профессор, ахлах зохиолч Чоонвон Жонг “Одоо бид Хүннү нар өөр өөр бүлгүүдийг нэгтгэж, гэрлэлт, ураг төрлийн холбоог ашиглан эзэнт гүрнээ хэрхэн өргөжүүлсэн талаар илүү сайн ойлголттой болсон” гэж мэдээлсэн байна.
Судалгаанд хамрагдсан нэгэн булшнуудаас хамгийн өндөр байр суурь эзэлдэг булшнууд нь эмэгтэйчүүдийнх байсан нь Хүннүгийн нийгэмд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг байсныг харуулж байна. Нарийн хийцтэй авсуудад Хүннүгийн эрх мэдлийн бэлгэдэл болсон алтан нар, сарны сүлд дүрслэгдсэн байв. Нэг булшинд зургаан морь, сүйх тэрэгний хамт булшлагдсан байжээ.
"Эдгээр язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн статусаа харуулах (жишээ нь, бүс, хүзүүний зүүлт) төдийгүй улс төржсөн найр зохион байгуулахад зориулсан нэр хүндтэй эд зүйлс гэх мэт эрх мэдлийг бий болгох материалыг эзэмшсэн" гэж Төвийн судалгааны төслийн археологич, туслах профессор Брайан Миллер хэлэв.
Судалгаагаар мөн Хүннүгийн хүүхдүүдийн амьдралын талаарх мэдээлэл илэрсэн байна. Өсвөр насны хөвгүүдийг эрчүүдийн адил нум сумын хамтаар оршуулдаг байжээ. 11-ээс доош насны хөвгүүд харин тийм биш байв.
Харвардын их сургуулийн антропологийн дэд профессор, Макс Планкийн бүлгийн ахлагч, ахлах зохиолч Кристина Уориннер “Хүүхдүүд нас, хүйсээс хамаарч шарилын газарт ялгавартай байсан байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Өөр нэгэн орчуулгын мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Эх сурвалж: CNN