Монголын анхны эзэнт гүрэн ХҮННҮ олон үндэстний өлгий байсныг НОТОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын анхны эзэнт гүрэн ХҮННҮ олон үндэстний өлгий байсныг НОТОЛЛОО

/2023.4.18/ Олон улсын эрдэмтдийн баг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах Тахилтын хотгор дахь язгууртны оршуулгын газар болон Шомбуузын бэлчир дэх нутгийн оршуулгын газарт генетикийн судалгаа хийж дуусгажээ.

Эдгээр нь эртний Хүннү гүрний баруун хил дагуух байршил юм. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна.

Фото эх сурвалж: science.org
Цагаан гурвалжин- Эртний Хүннү, Хар гурвалжин сүүл үеийн Хүннү гүрний байршил

CNN: Нүүдэлчдийн эзэнт гүрэн Хүннү МЭӨ 200 оноос хойш гурван зууны турш Азийн тал нутагт ноёрхож, Торгоны замаар бараа худалдаа хийж, нас барагсдадаа зориулан нарийн ширхэгтэй булш бариулж, алс холын нутгийг морьтой байлдан дагуулж байжээ. Хүннүчүүдийг "Зэрлэг нүүдэлчид" хэмээн бичсэн Хятадын түүх судлаачдын бичвэрээс өөр түүхийн судалгаа байдаггүй байв. Тэгвэл түүхийн сүүдэрт удаан жил дарагдсан Хүннү эзэнт гүрний талаарх эртний ДНХ-ийн нотлох баримтууд, сүүлийн үеийн археологийн малтлагын үр дүнтэй хослуулан тухайн үеийн хамгийн хүчирхэг улс төрийн хүчний нэгний нууцыг задалж байна" хэмээжээ.

AncientPages: Монголын тал нутагт үүссэн Хүннүгийн эзэнт гүрэн Төмөр зэвсгийн үеийн Азийн хамгийн хүчирхэг улс төрийн хүчнүүдийн нэг болж, эцсийн дүндээ Египетээс Ром хүртэл эзэнт гүрний Хятад хүртэл өөрийн хүрээ, нөлөөгөө өргөжүүлжээ.


Хүннү нар Монголын тал нутагт Ром, Египет, эзэнт гүрний Хятадтай худалдаа арилжаагаар холбогдсон олон үндэстний эзэнт гүрнийг байгуулжээ. Дээрх нь зураач Амарсанаагийн Галмандахын Хүннүгийн эзэнт гүрний язгууртнуудын амьдралыг сэргээн босгосон бүтээл.

Олон улсын эрдэмтдийн багийн судалгаанд Хятадууд Цагаан хэрмээ нүүдэлчдийн эзэнт гүрэн Хүннүчүүдээс эмээхдээ босгосон болохыг дурьджээ.

Сөүлийн Их сургуулийн Биологийн шинжлэх ухааны дэд профессор, доктор Чонвон Жон:

-Одоо бид Хүннү нар өөр өөр бүлгүүдийг нэгтгэж, гэрлэлт, ураг төрлийн холбоог ашиглан эзэнт гүрнийг байгуулах замаар эзэнт гүрнээ хэрхэн өргөжүүлсэн талаар илүү сайн ойлголттой болсон.

Олдворын өөр нэг үнэт хэсэг бол Хүннү эзэнт гүрний хилийн дагуух шинэ газар нутгийг өргөжүүлэх, нэгтгэхэд Хүннүгийн эмэгтэйчүүд улс төрийн онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай бичвэр, археологийн баримт нотолгоо юм. Эдгээрийг хоёр булшны нэг язгууртныхаас нь олжээ. Энэ булш нь язгууртан эмэгтэйн оршуулга байжээ.

Эмэгтэйчүүдийг Хүннүгийн эзэнт гүрний алтан нар, сарны сүлд бүхий нарийн хийцтэй авсанд оршуулж, нэг булшинд зургаан морьтой баг, хэсэгчилсэн сүйх тэрэг ч байсныг судалгааны багийнхан олжээ.

"Хүүхдүүдийн хувьд 11-12 насны хөвгүүдийг нум, сумны хамт оршуулдаг байжээ. Харин түүнээс бага насныхныг оршуулдаггүй байжээ" хэмээн судалгааны багийн ахлах Харвардын их сургуулийн антропологийн дэд профессор, Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэнгийн бүлгийн ахлагч, доктор Кристина Вариннер хэлжээ.

Эх сурвалж: CNN, science.org, Ancientpages.com

CNN: Цагаан хэрэм яагаад баригдсан тухай хөдлөшгүй нотолгоо олджээ
CNN: Цагаан хэрэм яагаад баригдсан тухай хөдлөшгүй нотолгоо олджээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.