ҮХНӨ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэгээс илүү удаа дахин томилохыг ХОРИГЛОНО
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэгээс илүү удаа дахин томилохыг ХОРИГЛОНО

/2023.418/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал авахаар DParliament сайтад төслийг байршуулжээ.

Төсөлд тусгаснаар Үндсэн хуулийн цэцтэй холбоотой дараах өөрчлөлтүүд орох нь. Тухайлбал, "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно" гэх заалтыг оруулсан байна.

Мөн одоо хэрэгжиж буй Үндсэн хуульд дараах байдлаар заасан байдаг. Үүнд:

"Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ"

Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгаснаар:

“Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ.

Өөрөөр хэлбэл, дараах өөрчлөлтийг оруулж байна гэсэн үг.

  • Улсын Их хурал гэснийг Улсын Их хурал, түүний нийт гишүүний 1/10-ээс доошгүй гишүүн
  • Хүний эрхийн Үндэсний комисс гэсэн өөрчлөлт нэмэгджээ.
Ховор ан амьтдын 12,950 гэрэл зураг, видео мэдээлэл бүртгэгджээ
Ховор ан амьтдын 12,950 гэрэл зураг, видео мэдээлэл бүртгэгджээ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.