Украинд болж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинд болж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл

Civilians flee Bakhmut as possible Ukrainian troop withdrawal looms | PBS  NewsHour

/2023.04.17/: Орос, Украины хооронд хамгийн ширүүн тулалдаан болж байгаа Бахмут хотын гудамжинд цуст мөргөлдөөн үргэлжилж, тасралтгүй буун дуу гарч байна гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Украинд болж буй сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

Бахмут дахь тулалдаан: Украйны арми өдөр бүр зүүн фронтын шугам руу хэдэн зуун довтолгоо хийж байна гэж мэдээлж байгаа бол Вагнерын хөлсний цэргүүд Бахмут руу хйиж буй давшилт үр дүнд хүрч байна гэж мэдэгджээ. Украины Зэвсэгт хүчний зүүн хэсгийн төлөөлөгч Серхий Череватый хэлэхдээ, хоёр талын цэргүүд хотыг хяналтандаа авахын тулд гудамж, гудамжаар тэр ч байтугай айл өрх бүрийг чухалчлан тэмцэж байна гэв.

Ukrainian army shoots down Russian fighter planes - Daily Post Nigeria

Украин Оросын сөнөөгч онгоцыг сөнөөжээ: Ням гарагт Украины шүхэрчид Оросын Су-25 онгоцыг Лайман, Купянскийн хооронд орших Червонопопивка хотын дээгүүр нисэж байхад нь буудаж унагасан гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Энэ бүсийг зургаан сарын өмнө Украины цэргүүд эргүүлэн авсан бөгөөд фронтын шугамын хамгийн хойд хэсгийг бүрдүүлдэг аж.

Путин Хятадын Батлан хамгаалахын сайдтай уулзав: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт Москвад Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг хүлээн авч уулзсан бөгөөд хоёр тал цэргийн нягт хамтын ажиллагаатай байгааг сайшааж байна гэж Кремль мэдээллээ. Орос, Хятадын албаны хооронд хийсэн дипломат уулзалт нь хоёр улсын засгийн газрын харилцаа Украины дайнд хэрхэн нөлөөлж байгааг барууныхан анхааралтай ажиглаж байгаа үед боллоо.

Хүүхдүүдийг албадан гаргаж байна гэв: Оросын арми Украины эзлэгдсэн зүүн өмнөд нутгаас хүүхдүүдийг гэр бүлээс салган албадан гаргахыг оролдож байна гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгдэв. Телеграмын хэрэглэгчид Крым руу хүүхдүүдийг албадан гаргаж, Запорожье АЦС-ын автобусаар тээвэрлэж байгаа тухай мэдээллийг хуваалцжээ.

Украины үр тарианы хориг: Польш, Унгар 2 улс Украины үр тариа болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хориглосон шийдвэрийг Европын комисс буруушаав. Польшийн Ерөнхий сайдын ажлын алба "Польшийн хөдөө аж ахуйн зах зээлийг тогтворгүй байдлаас хамгаалахын тулд энэхүү алхамыг хийсэн" гэж мэдэгдэв.

Нийслэл даяар САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ!
Нийслэл даяар САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ!
 
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.