Нийслэл даяар САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл даяар САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ!

/2023.4.17/ Юуны санал вэ гэж үү?

Орон нутгийн хөгжлийн сангаар ямар төсөл хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр ИРГЭД САНАЛАА ӨГӨХ юм. Иргэдээс санал авах хугацаа дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутгийн хөгжлийн сангийн ЗОРИЛГО юу вэ?

ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих юм. Мөн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Ингэхийн тулд иргэдийн оролцоог бий болгож, иргэдийн амьдарч буй орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.

Энгийнээр хэлбэл, таны амьдралын орчимд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Орон нутгийн хөгжлийн сангийн зорилго оршино. Танайхаас худаг хол зайд байгаа бол орчмынхоо айлуудтай ярьж тохирон, ОНХС-д хамтаараа ойрмогхон худаг бариулах саналаа өгч болох юм, гэх мэт.

ЯАЖ САНАЛАА ӨГӨХ ВЭ?

Иргэд аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан санал авах хэсгээр нэвтрэн орж дараа онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар саналаа өгнө. Та өөрийн утасны апп стоороос ОНХС гэж хайлт хийхэд дараах апп харагдвал татан авч, суулгаарай.

Ингээд аппликэйшнээ татан авсны дараа нүүр хэсэгт нь нэвтрэхэд "Санал өгөх" гэж товч баруун доод буланд байршсан байна. Түүн дээр дарахад танд 3 төрлөөр санал өгөх боломж нээгдэнэ.

  1. Танай сум, дүүргийн ЗДТГ-аас дараа онд хэрэгжүүлэхээр санал болгож буй ажлыг дэмжиж буй эсэх,
  2. Танд өөрт дараа оны ОНХС-аар хэрэгжүүлэхэд санал болгох ажил байгаа эсэх;
  3. Малын хөлийн татвараар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санал өгч болно.
Тайлбар: Эхний зураг танд санал болгож буй ажлуудаас та сонгож болно. Дараагийн зурагт та өөрөө санал өгөх ажлаа бичиж болно.

Иргэн та 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд “ОНХС” гар утасны аппликейшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна E-mongolia аппликейшн болон цахим хуудсаар саналаа мөн өгөх боломжтой.

МИНИЙ ӨГСӨН САНАЛ ҮНЭХЭЭР ХЭРЭГЖИХ ҮҮ?

Таны өгсөн саналыг танай дүүрэг, хорооны хэчнээн хүн дэмжиж санал өгсөн бэ гэдгээс шууд хамаарна. Учир нь, ОНХС-ийн журамд зааснаар хамгийн олон иргэнээс санал авсан төсөл хөтөлбөрийг л хэрэгжүүлдэг. Тиймээс таны ажил үнэхээр чухал гэж үзэж байгаа бол олон хүний санал авах ажлыг хороо, дүүргийнхээ фэйсбүүк группүүдээр явуулж, бусад хүний саналыг тухайн ажил дээрээ татаж болох юм.

Сонирхуулахад, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 16.2 тэрбум төгрөг төлөвлөгдөж, ажлууд эхэлжээ. Эдгээрийг салбараар ангилан үзвэл авто зам, замын байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалт, нийтийн орон сууцны дээвэр, фасадны засвар, сургууль, цэцэрлэгт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тохижилтын ажил гэх мэт нийт 80 орчим төсөл хөтөлбөр батлагдсан байна.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх шүүх хурал үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх шүүх хурал үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.